Навч мэт хийсэх бодлууд

2012 оны 06-р сарын 22 Нийтэлсэн Өөнжий

Навч мэт хийсэх бодлууд
Нэг л өдөр үстэй минь ороолдож
Навч хийсэх мэт бодлууд
Наян нэгэн эрхэс болон гэрэлтэж
Навч мэт хийсэх бодлууд
Нарны замаар хувь заяаг зураглаж
Навч мэт хийсэх бодлууд
Намрын тэнгэр уйлагнахад шүхрээ дэлгэж
Навч мэт хийсэх бодлууд
Номын тавиур дээгүүр хөглөрч
Навч мэт хийсэх бодлууд
Дэнлүүний минь гэрэлд цохиулж
Навч мэт хийсэх бодлууд
Үзэгний минь хошуугаар тоглож
Навч мэт хийсэх бодлууд
Навч мэт хийссээр


Энгийн сайхан миний өвөө минь

2012 оны 04-р сарын 18 Нийтэлсэн Өөнжий

 Дэлгэрэнгүй»

Фб фүүүү

2012 оны 03-р сарын 05 Нийтэлсэн Өөнжий

Фб хаагдана гээл шуум гараад байхы хаагдчаасай нээрэээ 

фбтай байхад би хэзээч хичээлээ хийхгүү

фбтай байхад би хэзээч чатлахаа боликүү

фбтай байхад би хэзээ ч диплом авкүүм байнааа

хайран алтнаас үнэтэй цаг хугацаа минь

Автуус аа гэж ..

2012 оны 03-р сарын 04 Нийтэлсэн Өөнжий
 Дэлгэрэнгүй»

Хайранд минь соёолж ургасан цэцэг билээ л чи ..

2012 оны 03-р сарын 01 Нийтэлсэн Өөнжий

Хайранд минь соёолж ургасан цэцэг билээ л чи
Хувирна чинээ санаагүй сэтгэл билээ л миний
Цэгцэрч нэгэнт дэлгэрсэн цэцгүүд билээ л бид
Сэвтэнэ чинээ зүүдлээгүй итгэл билээ л миний

... нуугаад уйлдаг нулимсыг чинь би үзээгүй, гэвч мэднэ
Нууцхан хайрладаг түүнийг чинь би хараагүй, гэвч танина
Нэгэнт шийдсэн харцнаас чинь дальдарч суугаад ч яах билээ
Намайг орхиод явна гэвэл чамайг би хорихгүй ээ

 Эх сурвалж :

Миний 23дах төрсөн өдөр

2011 оны 11-р сарын 06 Нийтэлсэн Өөнжий

За өөртэй төрсөн өдрийн мэндийг хүргье урт насалж удаан жаргаарай эдр  кк 

 Дэлгэрэнгүй»

Салхин цэцэг ккк :Р

2011 оны 10-р сарын 27 Нийтэлсэн Өөнжий

За нөхөд олноороо сайн байцгаануу? ккк юу байна

Хүмүүс бага байхдаа салхин цэцэгтэээд өнгөржаахад би гэж хүн хаагуур явж байсым бол банди эргүүлж байсымуу хаашааеы

хөгширсөн хойноо тусж нтр ккк аюгүү азгүй байгаа биддэ

сохорсон биш завшив гэгчэээр гэртэй амарчийнөө

Төрсөн өдөр нтр болох гээл байхад өвдөөөд эрээн цоохор хүн сууж байх гэж дэ

Бурхан минь миний төрсөн өдрөөс өмнө намайг эдгээж хайрлаач

 гадуур дотуур гарж , ормоор байшд хэцүү байна :((

 

 

 

Чамдаа л

2011 оны 09-р сарын 19 Нийтэлсэн Өөнжий

Халуухан уруулын чинь баланд согтох гэж би
Хагацах уруулаа чамруу л тэмүүлүүлнэ
Хамтдаа л байхын жаргалд умбах гэж би
Хамаг бүхнээ чамдаа л зориулна
-Хархан нүдний чинь толионд тусах гэж би
Хайран бүхнээ ч би хамаагүй зарцуулна
Хайранд чинь умбаж жаргал эдлэх гэж би
Хамаагүй ээ би бүгдийг туулна
-Үнэнч зүрхний чинь үнэнд нялхрах гэж би
Үүрдийн үнэнчээр сэтгэлээ өгнө
Үерхэн дасаж чамдаа л харуулах гэж би
Үнэн төрхөө л би үргэлж харуулна
Чамайг л би өөрийн болгомоор байна
Чин зүрхэндээ тээгээд үүрд хадгалмаар байна
Чамайг л би хайраа болгомоор байна

Чамд л тэгээд би амьдарлаа зориулмаар байна..

Эх сурвалж:  

Файс түү файс

2011 оны 09-р сарын 05 Нийтэлсэн Өөнжий

Царайны сайхнаар цай сүүлдэг цаг өнгөрсөн шд . Сүүлж чадахгүй байх 

би царай муутай , миний тэр таалагддаггүй би Одгэрэл шиг хөлтэй болмоор байна  , би Анжилано Жулиа шиг уруултай болмоор байна гээл байгаа хүмүүсийг би ерөөсөө ойлгодгүймаа . Яады хүн болгон давтагдашгүй  

Би тийм хөөрхөн үзэсгэлэнтэй төрөөгүй ч

би өөртэй  их итгэлтэй өөртэй айэээр сэтгэл хангалуун байдаг 

Царай муутай эмэгтэй хүн гэж байдгүү харин арчаагүй эмэгтэй хүн гэж байдаг гээд хэн ч билээ нэг хэлсэн үг байды 

Сайхан царай гоо сайхан биш ээ. Үзэсгэлэн төгс зүс, царайнд ухаан заяагаагүй бол сайхныг илэрхийлж чадахгүй. Би бурханд итгэдэг, хайр ивээлийг нь хүртэхийг хүсдэг. Тиймдээ ч гоо сайхны гол утга учрыг дотоод сэтгэлийн гэрэл гэгээнээс эрж хайдаг.



Энгийн л нэг

2011 оны 09-р сарын 04 Нийтэлсэн Өөнжий

Яг одоо нүдээ аниад л ойн цоорхойд цэцэг дэрлэн
Нар мандахыг хармаар байна
Яг одоо нүдээ аниад л голын усанд чулуу үсэргэн
Ээжийгээ аргал түүхийг хармаар байна
Яг одоо нүдээ аниад л сартай шөнө чамтай уулзаж
Санаашрал дээрээ санаашрал нэммээр байна
Яг одоо нүдээ аниад л ятгын эгшиг сонсож
Өлгийндөө цэцэг шиг дохиж зүүрмэглэмээр байна
Яг одоо нүдээ аниад л хусан төгөлд найганхан
Хүн шиг биш хус шиг салхиатай эрхэлмээр байна
Яг одоо нүдээ аниад л ертөнцийн эмжээр ширтэн
Далайн дунд дарвуулаа буулган хөвмөөр байна
Яг одоо нүдээ аниад л яруу найрагчдийг бүгдийг нь сэрээж
Үхлээс эхтэй үзээгүй бүхнээ яриулмаар байна
Яг одоо нүдээ аниад л ээжтэйгээ хамт зах руу алхсан
Эргэж хараагүй он жилүүдийн араас нулимстай нүдээр хамаг чадлаараа хашгиран хашгиран дуудмаар байна

Бардам ам шалдан гуя ккк ийм хөөөн

2011 оны 09-р сарын 02 Нийтэлсэн Өөнжий

Би болвооос бээшд бардам ам , шалдам гуя 

Дачкүүм байж худлаа том том юм гуцнааа миний энэ далчигар амнааас их юм болноооо 

Гэрхийхэнтэй ам мурийгаал

би явлаа , тэсэхгүй нь , үхмээр байна , монголд хүн болсоноос америкт нохой болооод төрдөг байж гэж гуцжааагааад өвөөөгөөс баннн хүртэээд 

уурандаа гэрээсээ явааад кккк 

явлаа ирэхгүй нтр гээл бүлт бүлт үсрээд явахжаахад эмээ мөнгө авахуу нтр гэхээр би гүүү гэжийна  авахгүй би цалинтай хүн нтр гээл хоосон юм байж

худлаа том зан гаргааад нааасс 

тэгснээ найзуудаасаа мөнгө гуйж нтр кккк доошоо оржаагаа байхгүй юу?

тэнэж тэнэж гэртэй ичих нүүрээ элгэндээ наагаад оржаам бишүүү кккк

бас болоогүй ээ  амжкүүм байж саяхан байрныхаа нэг охинтой ам мурийгаад

би .. чи

гахай .. тахиа 

ална .. шулна дээрээ тулаал хэрэлдкүү юу?

гээв гэнэт миний айэээр дургүй хүрээд чадым бол алаач нтр гэээл солирооод наассымаа

тэгсэн нөгөөх чинь баахан айэээр охин дагуулаад  манайд иржйинаа  би цонхоорооо харж байгаад өөрийгөө байхгүү  гээл хэлүүлцы 

хэн тэрэнтэй зоддолды үнэнг хэлэхэд би айсан лдаа

би болвооос бардам ам , шалдан гуя,  хоосон  цээж ийм л хөөөн юм байнөөө ...


Намар гуниг by Өөнжий

2011 оны 08-р сарын 30 Нийтэлсэн Өөнжий

Намар болооол навч шарлаад унахад би өөрийгөө яамар их ганцаардаж байгааг мэддэг байж билээ. 

 Яагааад гэвэл тэр навч яг л надтай адилхан гуниглаад яг өмнө хийсэн иржаам шиг өмнө минь унадагсан ....


 Намар болон навчис унахад

Гуниг , ганцаардалыг би мэдэрдэг

Намар болоод гунигт дарагдахад

Навчис болооод хийсчмэээр гунигтай өдрүүд олон байсөөөн .

Галзуурлаа яг ганц хуруу дутуу байна ццццццц

2011 оны 08-р сарын 29 Нийтэлсэн Өөнжий

Би


Бөмбөг байсан бол хагарлаа


Мод байсан бол хугарлаа


Цаас байсан бол урагдлаа


Шоколад байсан бол хайллаа

Бохь байсан бол гашиллаааааа......Уур үнэхээр их хүрч байна.

Чамаас болж амьсгалж чадахгүй байна намайг тайван байлгааад өгөөч гуйя

Галзуурахад яг ганц хуруу дутуу байна . Зовжийна , сэтгэл өвдөжийна  

Хайр шаардах хуудас

2011 оны 08-р сарын 25 Нийтэлсэн Өөнжий

Дуугүй ширтэж даруухан инээмсэглэх залуу минь намайг уриач

Дуртмал харцаараа хэлээд байгаа шигээ дулаан үгээ чихэнд минь сонсгооч

Дурлалаар жигүүрлэж бардам алхах энэ л насыг минь биширсэн мансуурлаа

Дуулимд чи нуусаар буцах гэж үү?

Алив хонгор минь зоригтойхон байж намайг уяраа

Аавын бяцхан охиныг гал цогтой чигээр нь хайрла

Агаараар дутах цэцэг шиг би үл амьдарна

Аз жаргалаа алсаас ширтэн чи бүү амьдар аа

Янагийн тэнгэрт минь салхи дэгдээн яг одоо зүрхээ нээ

Яльгүй зүйл бодож омголон эрийн төрхөөр зүрхээ бүү хуур

Өнөөдөр л чи намайг уургал, үдшээр намайг бүү амраа

Өө, тэгвэл сая хайрыг чинь тосож, би чинийх болж мэднэ...

Хонгор минь, мөнгөтэй болчихоод алмазан бөгжтэй ирье гэж үнэнээс бүү зугт

Харш сүндэрлүүлж, мөнгө цуглуулаад ирэхэд чинь

Хөршийн чинь залуу 13 уургаа тавьж намайг дэгээдчихсэн

Хөөрхөн инээд, цоглог алхаа минь намба гэгчид дарагдчихсан байж ч мэднэ ...

Тэр цагт...

Мартаж чадаагүй хайрын үгсээ бороо болгон над руу чи илгээж мэднэ

Магад тэр үед миний сэтгэл сахарын цөл болсон ч байж мэднэ

Миний гэж хэлэх үгс чамд үгүй болж, тоостын амьдралд энэ хайраас дурдатгал л үлдэж

Мөргөж гуйгаад ч эргэхгүйгээр би бусдынх болсон байж мэднэ...

Алив хонгор минь зоригоо чангалаад наддаа ир

Амрагийн дуу аялж, халамжаар цэцгээ торд чамд жаргал өгье

Аль эсвэл нь хайр шаардах хуудасны минь баруун доор

Татгалзав гээд гарын үсгээ татлага даа.

Бясалгаал , бодоол залбирааал

2011 оны 08-р сарын 14 Нийтэлсэн Өөнжий

Өөө  цаа чинь 

Амарбаясгалант хийд яваад бясалгал үйлдаж байгаад ирлээшд

Энерги бол фүүл , эрч хүч бас фүүл мөнгөтэй төгрөгтэй, сайхан , амар тайван амьдарсааан

Амарбаясгалант хийд чинь түүхийн хосгүй нандин дурсгалт газар юм байлээшд

хүмүүс хогоо таарсан газраа хаяаад , бааж шээгээд соёлгүй байгаад айээр сэтгэл эмзэглэжийна

битгий ийм байл да  ццццц